Дөрвөн ой давхцсан энэ жилийн наадмын өмнөхөн МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хааны одонгоор шагнагдсан хоёр дахь ерөнхийлөгч боллоо. Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж уг одонгоор энгэрийг нь мялаасан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди төрийнхөө их баяр наадмаар хар эмжээртэй, мөнгөн товчтой цайвар шаргал өнгийн дээлэн дээрээ Чингис хааны одонгоо зүүн наадамлажээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )