Наадмын өдрүүдэд таван хүн усанд осолджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Наадмын өдрүүдэд Туул голын эрэг дээр амралтаа өнгөрүүлсэн иргэд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг олноор гарч, таван хүн усанд живж амь насаа алджээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газар Туул голд завьтай аврагчид гарган өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллав. Энэ жилийн баяр наадмын өдрүүд бүтэн долоо хоног үргэлжилсэн. Иймээс Баянзүрх гүүрнээс Тэрэлж болон Биокомбинатын чиглэлд 12 аврагчид голын эрэг дагуу ажиллаж, амарч байсан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл тараасан аж. Он гарсаар нийслэл хот болон 10 аймгийн 23 сум, дүүрэгт 33 удаагийн усны осол гарч, аврагчид 48 хүний амийг аварсан ч 31 хүн нас барж, хоёр нь гэмтжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top