Д.Цогтбаатар: Эдийн засаг хөгжих үзүүлэлтийн гол эрсдэл нь улстөрчид, тэр улстөрчдийг 152 болгох гээд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байгаа. Харин энэ төсөлд гишүүдийн тоог 152 болгох заалт орсон.

Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын байр суурийг сонирхлоо.


-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох заалтад шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийн нэг нь та. Яагаад шүүмжлэлтэй хандаж байгаа талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Парламентын засаглалтай орныг парламентыг засаглалтай оронтой нь харьцуулах хэрэгтэй. Түүнээс огт өөр системтэй оронтой харьцуулж, тэднийг харах хэрэггүй. Өөрөөр хэлбэл, харьцуулах зүйлээ харьцуулах юмтайгаа л харьцуулах ёстой шүү дээ. Алимыг алимтай л харьцуулахаас биш лийртэй харьцуулахгүй биз дээ. Энэ өнцгөөс нь авч үзэх аваас ихэнх орон тийм биш. Ер нь бол, нэг гишүүний төлөөлж байгаа сонгогчдын тоо 130-140 мянгын хооронд л хэлбэлзэж байгаа юм.

-Тухайлбал, ямар орнууд байна вэ?

-Би тодорхой жишээ л яриад байгаа юм. Монгол Улстай дүйцэхүйц, харьцуулж болохоор жишээ. Тухайлбал, Шинэзеланд байна. Би өөрийнхөө орныг ямар байгаасай гэж боддог тэр оронтойгоо жишнэ шүү дээ, тийм биз дээ. Энэ ч утгаараа Шинэ Зеланд, Канад, Автрали зэрэг оронтой жишиж байна л даа. Эдгээр оронд нэг төлөөлөл дээр оногдож байгаа сонгогчдын тоо хавьгүй их байгаа шүү. Нөгөө талаасаа амжилттай хөгжиж байгаа орнуудын ихэнхийнх нь жишээг авах ёстой. Түүнээс нэг, хоёр орны жишээгээр ярихгүй. Бид ардчилсан тогтолцоогоо ярьж л байгаа бол дүйцүүлэх орнуудтайгаа л харьцуулах хэрэгтэй байгаа юм.

-Таны хувьд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгочих юм бол ямар сөрөг үр дагавартай гэж харж байнга вэ?

-Хэрэв 152 болчих юм бол нэг УИХ-ын гишүүн дээр ирэх сонгогчдын тоо 15-20 мянга болох гээд байгаа биз. Энэ төрийн байгууллага гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байгаа шүү дээ. Та нар бодоод үз л дээ, хэдэн татвар төлөгчдийн нуруун дээр нэг гишүүний институц ирэх гээд байна. Тэр илүү гарах зардлыг нэг жилээр битгий тооц. Өнөөдрийн парламентын өртөг 10 тэрбум төгрөг гэж байна билээ. Түүнээс ч их байж магадгүй. Гагцхүү нэг жилээр тооцохгүй шүү дээ, хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулчих юм бол 10, 20, 30 жил болон түүнээс цааш жил үргэлжилнэ. Ингээд тооцоод үзэх юм бол хэр их мөнгө гарах вэ, бод л доо. Хүүхдийн мөнгийг есөн хувьд нь өгөхгүй гэхэд 15 тэрбумын шаардлага гарч байна. Тэгвэл хүүхэд болгонд ялгаварлахгүй олгох мөнгө чинь хэдэн шийдвэр гаргагчдад л ирж байна шүү дээ. Хүн болгон дагаж мөрддөг хуулийг парламент гаргадаг биз дээ. УИХ- ын 76 гишүүн байхдаа 2004 онд 10.3 хувийн өсөлттэй, 2011 онд 17.5 хувийн өсөлттэй явж байсан. Эцсийн дүндээ хамгийн том эрсдэлийг нь улстөрчид үүсгээд байна. Энэ улсын эдийн засаг, хувийн салбар нь өөрөө хөгжих боломжтой, чадвартай гэдгээ харуулаад байгаа шүү. Судалгаа хийж байхад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 50 мянган ам.долларт хүрэх боломжтой гэж гарч л байсан. Үүнийг гадаадын том банкнууд судлаар гаргаж байсан. Би өөрөө тэр бүрэлдэхүүнд нь байсан. Тэр үзүүлэлтэд нь хүрэхгүй байх гол үндэслэл эрсдэл нь улс төр байсан шүү дээ. Тэр улстөрчдийг хоёр дахин нэмж өгөх гээд байна. Би ингэж харж байна. Улс төр гэдэг чинь популизмгүйгээр нэр хүндээ өсгөхгүй. Популизм хийж байж л танигддаг шүү дээ. Популизм хийхгүй улстөрч зөв юм ярьсан ч хэн ч тоодоггүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.86.118) 2023 оны 04 сарын 21

Цогтбаатар гишүүнтэй 100% санал нэг байна.

0  |  0
Иргэн(59.153.112.144) 2023 оны 04 сарын 21

76-г харин цөөлмөөр бна! Юун нэмэх вэ? Татвар төлөгчдийн мөнгийг хумслах хүн л олширно!

0  |  0
чимэддорж(124.158.67.29) 2023 оны 04 сарын 21

Шинээр нэмэгдсэн гишүүд чинь намын ялгаа байхгүй одоо бүгд шуналын тулам болж хүмүүжсэн.капитализмын зарчим нь тийм.76 чинь бараг бүгд ЖДҮ,Нүүрс,Зээл, Концессгээд авч идэж болох бүх сан хөрөнгөнд хушуугаа шургуулж тэрбум тэрбумаар идсэн уусан зээлээ төлөхгүй гэж хэрэлдсэн асар зузаан баримтат”роман” 152 болговол тэд хашаатай хонины хотонд орсон чононууд шиг дайрна.хичнээн сонсгол олон”Ш”хэрэгжүүлээд ч учрыг нь олохгүй дийлэхгүй ажил болно.Харин түүний оронд 2 танхимтай болох.

0  |  0
Коффи Аннан(139.5.216.39) 2023 оны 04 сарын 21

1 аймгийг 1 л хүн талөөлнө. Тэрэнд засаг дарга, ИТХ гээд асар их хүч байна. Гишүүд 99 байвал зүгээр

0  |  1
Top