Баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд төрийн далбааг айл бүрт хүндэтгэн залах тухай саналыг гаргаж, бүх монголчуудыг уриалж байсан. Гэвч энэ нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ээлжит нэгэн жүжиглэлт байсан бололтой. Учир нь тэрбээр баяр наадмын үеэр төрийн далбаагаа намируулах амлалтандаа хүрсэнгүй. Мэдээж ийм сайхан уриалга гаргасан эрхэм гишүүнээ төрийн далбаагаа гартаа бариад Төв цэнгэлдэхэд орж ирнэ хэмээн олон хүн харсан нь ойлгомжтой. Харамсалтай нь тэрбээр хэлсэн үгээ аль хэдийнэ мартчихсанд наадамчид сэтгэл дундуур үлдсэн гэнэ лээ. Хааяа ч гэсэн ярьсан хэлсэндээ бай л даа, эрхэм гишүүн ээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )