Яст мэлхийнээс ч удаан урагшилдаг БОДИТ ЦАЛИН

2023 оны 04 сарын 26

Бага цалинтай хүмүүс инфляцын өсөлтийг илүү хүндээр тусгаж авдаг, ахуй амьдралд нь хүчтэй нөлөөлдөг болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “2022-2023 оны Дэлхийн цалингийн тайлан”-д  онцолсон байсан.

Цар тахал + Украйны дайнаас үүдсэн дэлхийн  эрчим хүчний хямралын нөлөөгөөр улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч,  инфляцын эрчим тогтвортой хадгалагдсан нь  ихэнх улс оронд сарын бодит цалингийн хэмжээ огцом буурахад нөлөөлснийг  дурджээ.

Тэгвэл манай улсын тухайд нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг аваад үзэхэд, бодит цалингийн өсөлт угаасаа мууг статистикаас харж болно.

Тухайлбал, 2022  оны нэгдүгээр  улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн байсан ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээлсэн.

Мөн 2014-2021 онд дундаж цалин хэдэн ам.доллартой тэнцэж буйг дараах графикаас харж болно.

Тэгэхээр 2014 оноос хойших үзүүлэлтүүдийг харахад бодит цалингийн өсөлт 15 хувь ч хүрээгүй бол төгрөгөөр илэрхийлэх дундаж цалин хоёр дахин өссөн ч,  энэ дүнг ам.доллароор жишвэл долоон жилийн хугацаанд 80 гаруй ам.доллароор л өссөн байгаа юм.

2020 оны сүүлээс буюу ковидоос хойш өнөөдрийг хүртэлх нөхцөл байдлыг аваад үзэхэд бодит цалингийн өсөлт ажил эрхлэгчдийн олонхын хувьд эсрэг үзүүлэлттэй байгаа. 2021 оны хоёр дахь хагасаас эхлээд эрчимжиж, хоёр оронтой тоонд шилжсэн инфляц одоо ч 12.2 хувь буюу өндөр хэвээрээ байна.

Өсөлтийн эрчим нь буурсан гэх тайлбар дагаж байгаа ч, иргэдийн үндсэн хэрэглээ болсон хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний лангуун дээрх үнэ ҮСХ-ноос танилцуулдаг үнэтэй зөрж, өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг, худалдан авалт хийдэг хэн бүхэн л нүдээрээ харж байна.

Тэгэхээр эхэнд дурдсанчлан цар тахал, дайн гээд глобал асуудлуудаас үүдээд инфляц өссөн жишиг манайд байгаа ч, бид дотоодын ужиг асуудлуудаа шийдвэрлэх шаардлагатай. Үнэхээр хөгжиж дэвжье гэж байгаа бол иргэдийн гар дээрээ авдаг цалингийн бодит үнэлэмжийг өсгөхөд чиглэсэн арга хэмжээнүүд авах хэрэгтэй.

Ийм агуулгатай байр суурийг эдийн засагч Д.Лхагвасүрэн манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.  

Тэрбээр “Бид хөгжил ярихдаа ДНБ-д эзлэх цалин хөлсний хэмжээг өсгөхөд илүү чухалчлан анхаарах хэрэгтэй. Энгийн тооцоогоор, Монгол Улсын ДНБ-ий дөнгөж 33 хувь нь хөдөлмөрийн хөлс байна. БНХАУ-д гэхэд энэ тоо маш өндөр, 53 хувьтай байна. Өмнөд Cолонгос болон бусад олон оронд энэ тоо 60-70 хувьд хүрдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр орнуудад ДНБ-ий ихэнх нь өрхүүддээ цалин болоод очиж байхад, манайд эсрэгээрээ. ДНБ-ий ихэнх нь цалин хөлс болчихвол манай эдийн засгийн ихэнх хэсэг нь хоёр талын хяналтанд орно. Авлига ч буурах сайн талтай. Өрхийн орлого талаасаа ийм бодолтой явдаг.

Өрхийн зарлага бас амаргүй. Цалин хөлстэйгөө харьцуулахад, манай өргөн хэрэглээний барааны үнэ өндөр. Дахиад л хөдөлмөрийн бүтээмжийг л сайжруулж байж зөв гольдролдоо орох ажил. Тийм ч хурдан шийдэгдэхгүй. Ямар аж ахуйн нэгжүүдээ дэмжихээс их хамаарна. Улс төр их дагуулах байх” гэж байв.

Мөн түүнээс “Монгол Улсад ядуурал 28.4 хувьтай гэсэн статистик бий. Гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Та үүн дээр судлаачийн хувиар дүгнэлт хэлээч. Ядуурлыг  хэрхэн бууруулах вэ?  хэмээн асуухад:

-Ядуурлыг  бууруулах хамгийн тууштай арга бол хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх явдал. Сайн, чанартай ажлын байрны тоог нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжээ нэмнэ.  Ийм замаар явсан улсын нэг нь Хятад. Сүүлийн 30 жилийн дотор 700 сая хүнээ ядуурлаас гаргаад, одоо бараг ядуу хүнгүй болж байна. Хүн амынх нь нэг хувь  хүрэхгүй түвшинд очжээ.

Манай улс хүмүүсийнхээ хөдөлмөрийн бүтээмж, чанар сайтай ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий. Гэвч мөнгөө өөр чиглэлийн хөгжил, өөр мөрөөдөлдөө зарах сонирхол илүү нийтлэг. Улс төрийн орчин бас тэр зүгт байна.

Манай Ажиллах хүчний судалгаанаас харахад хүүхдийн тоо өсөх тусам, нэг хүүхдэд ногдох өрхийн орлого 12-17 хувь унадаг. Нэг хүүхдэд ногдох өрхийн орлого нь, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдэд бүр бага байдаг. Ийм ядуу өрхүүдийн орлогыг дэмжих арга нь хүүхдийн мөнгө. Бага орлоготой өрхүүдийн хүүхдэд зориулж зарсан мөнгөний өгөөж нь үнэт цаасны зах зээлийн өгөөжөөс илүү байдаг тухай судалгаа ч бий.” гэж байв.

Мөн эдийн засагч Ч.Отгочулуу одоогийн нөхцөл байдалд  өөрчлөлт хийхийн тулд энгийн ойлгомжтой зорилго тавих хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тухайлбал,  сард 1,000 ам.доллартой тэнцэх цалинтай 1 сая ширхэг ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Ийм хэмжээний цалин олгох боломжтой ажил олгогч нар олноор бий болсноор эдийн засгийг тогтвортой хөгжлийн зам дээр гаргана. Одоо бол манайд ийм цалинтай ажлын байр 10 мянга хүрэхгүй л байгаа. Үүнийг яаралтайгаар 100 мянга болгож, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлэн, ойрын 20 жилийн  дотор 1 саяд хүргэх хэрэгтэй. Ингэвэл ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засгийн олон асуудал шийдвэрлэгдэнэ.  Барилга, үйлдвэрлэл, банк, үйлчилгээ, уул уурхай гээд бүхий л салбарт сарын 1,000 ам.долларын цалин авдаг ажлын байр олноор бий болгохын тулд гол нөхцөл нь  эдийн засгийг  тэлэх, хөрөнгө оруулалт татах явдал” гэсэн юм.

Ер нь бол эдийн засгийн суурь бат бөх байхын тулд хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлж буй салбаруудын бүтэц зөв, ажиллах хүчний оролцоо  жигд байх шаардлагатай. Үүнд чиглэсэн бодлого, шийдвэрүүд төр засгаас гардаг байх ёстой юм. Цалингийн өсөлт гэхээр төрийн албан хаагчдын л цалинг яриад, давж сэтгэдэггүй жишигтэйг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

minan ged abdrantin yalatan daa.

0  |  0
zochin(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

minaa ged mini hoid aab bolbol jinhe halhin reket usej taradag tuibedge reket alurchin baila.

0  |  0
zochin(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

nogo reket bimba dudara uslere hun alsan shuu terig bimbaram huelegl hedne honog hudag higel tugjuled hajdah.

0  |  0
zochin(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

nogoo aidas usgehgui hudla ailaghgui bol aygui bol ochod hurla dere agsan tabian tabial shuu tee. inegj aria gej neg zamain tsagda bajnhongor radio uslere guigad absinma.

0  |  0
zochin(103.26.195.158) 2023 оны 04 сарын 26

monzuba uslere yarjigal aiagl yakusa aiagl omdondo bagal sheegel bolson tee. odoo yaahan yarina baijil daa yund aaisin bee tee inegl boloo tee. horoldo hajdhain tee daran mongo guihar ogdog bolno tee.

0  |  0
Top