Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага иржээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу хэргийн газарт очиж шалгахад, архи ууж согтуурснаас болж маргалдан, зодолдож Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн 59 настай эрэгтэйн биед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн 62 настай Л гэгч нь гэмтэл учруулсан байжээ. Мөн дүүрэгт хүргэн нь хадам аав, ах нараа чулуугаар цохиж гэмтээсэн байна. Эдгээр хэргүүдийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )