Жилийн жилд Улсын их баяр наадмаар Төв цэнгэлдэхийн дэргэд аварга хуушуурын дуудлага худалдаа болдог. Өнгөрсөн жилүүдэд 100 мянган төгрөг давж байсан хуушуурын үнэ энэ удаа харин "гавьсангүй". Хачир сэлттэйгээ дөрөв, таван хүнийг өлхөн цатгах хуушуурыг энэ удаа н.Цэцэн гэдэг эмэгтэй 65 мянган төгрөгөөр худалдан авлаа. Тэрбээр "Хүүхдүүдтэйгээ хувааж иднэ. Улам амттай хуушуур хийгээрэй" хэмээн ерөөж байв.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )