Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Play time” амьд хөгжмийн наадам жил бүр араасаа хэл ам дагуулдаг. Уг наадамд оролцсон залуучууд архи, согтууруулах ундаа хэрэглэхээс гадна хар тамхи хэрэглэсэн тохиолдол хүртэл гарч байсан. Харин энэ сарын 16-17-нд шилжих шөнө уг наадамд оролцсон залуус Монгол шилтгээнээс Нийслэл хот орох замдаа осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж, замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйгээс ийн осолдсон байж болзошгүй гэв. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах, хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Х.Батжаргалаас тодруулахад:
-Өнгөрсөн бямба гаригийн шөнө Гачууртын замд осолдсон залуус ГССҮТ-д хүргэгдсэн. Чухам хамтлагийн гишүүд байсан эсэх, биеийн байдал хэр байгаа талаар одоогоор мэдэх боломжгүй. Мөрдөн байцаалтын явцад тодорхой болно гэлээ.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )