”Стандарт” группын барилгыг нураана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Хууль зөрчиж барилга барьж байсан “Стандарт” группын барилгыг нураах шийдвэрийг МХЕГ-аас гаргалаа. Учир нь энэ групп Усны тухай хуулийн 32-2, 32-3, 32-4 зэрэг зүйл заалтыг зөрчсөн аж. Мөн дээр нь Нийслэлийн Засаг даргын 2009 онд гаргасан ундны усны хамгаалах хэсэгт барилга барьж болохгүй гэсэн заалтыг ч давхар зөрчжээ. Тус группын барилгын талбай нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх 23 га газар юм байна. Хэдийгээр барилгыг зогсоож нураах шийдвэр гарсан ч одоо хүртэл баригдсаар байгаа юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top