Нүдээ олсон шагналын эзэд

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90, Тусгаар тогтнолын 100, Их Монгол улс байгуулагдсаны 805  жилийн ойн баярын өмнө ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  уламжлал ёсоор шагналын хур буулган төрийн хишиг хүртээв. Есөн салбарын 30 гаруй гавьяат төрснөөс ихэнх нь урлаг соёлынхон байлаа. Том ойн баяр наадмын өмнө төрийн дээд шагнал хүртсэн олны танил эрхмүүдээс дурдваас:

“Х-Түц” хамтлагийн гишүүн Х.Баттулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин, УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь, Монголын циркийн дасгалжуулагч, хүч тамирын үзүүлбэрийн ахмад багш Г.Хишигдаваа, хөгжмийн зохиолч Б.Долгион, Л.Насанбат, Улсын филармоний дарга Ч.Даваасүрэн, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох Хөдөлмөрийн баатар цол,  "Эверестийн" оргилд авирч, эх орныхоо нэрийг дуурсгасан уулчин Б.Гангаамаа болон даамын спортын их мастер, Ази тивийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг нарт Гавьяат тамирчин цол гардууллаа. Нэгэнтээ монголчууд шагнуулах одон тэмдгийнхээ үйлдвэрлэлээр Гиннесийн номонд орохоор хэмжээнд очлоо. Нам дагасан дуучид хэдэн дуу дуулав уу үгүй юү гавьяат болдог хэмээн шагналын үнэ цэнэ буураад байсан бол энэ удаагийн ерөнхийлөгчийн шагналыг нүдээ олсон шагнал боллоо гэх хүмүүс цөөнгүй байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top