Баярын өдрүүдээр 27 хүн золгүй байдлаар амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Баярын өдрүүдээр золгүй байдлаар амиа алдсан иргэдийн тоо 27-д хүрчээ. Энэ сарын 14-нд гэхэд 15 хүн, 15,16-ны өдрүүдэд 12 хүн амиа алдсан байна. Олон хоног амарснаас үүдэн иргэд гадуур, дотуур их гарч наршиж, үерлэсэн голын усанд живэх зэрэг золгүй байдлаар амь насаа алдах нь ихэсчээ. Мөн цаг агаарын байдлаас болж ихэнх иргэдийн хууч өвчин сэдэрч, бие нь муудан нас барсан байна. Түүнчлэн баяр наадмыг тохиолдуулан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэн амь насаа алдсан хэрэг ч цөөнгүй бүртгэгджээ. Сүүлийн гурав хоногийн мэдээгээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 350 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top