Эрхүү хотынхон Улаанбаатарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

ОХУ-ын Эрхүү хотын дарга Виктор Иванович Кондршов тэргүүтэй төлөөлөгчдийг хотын дарга хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр "Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Гэр хорооллыг барилгажуулах ажилд Эрхүү хоттой хамтран ажиллахад таатай байна" хэмээжээ. Хоёр хот боловсролын салбарт хамтран ажиллах ажлынхаа хүрээнд мэргэжлийн инженер, ажилчид бэлтгэх сонирхолтой байгаа аж. Мөн Эрхүү хот Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top