Цагдаагийн байгууллагад 20 тэрбумыг зарцуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлж буйгаар Монгол Улсын цагдаагийн байгууллагыг дэлхийн жишигт хүргэхэд дор хаяж хорин тэрбумыг зарцуулах шаардлагатай гэнэ. Хамгийн ойрын жишээ дурдахад, улсынхаа 300 гаруй сумыг цагдаагийн кобан системтэй болгоход одоо 200 сум дутуу байгаа юм. Мөн эрүүгийн, шүүхийн, тагнуулын, хилийн цэргийн гэсэн дээд сургуулиудыг нэгтгэж ганцхан том Дотоод хэргийн дээд сургууль байгуулахад ч энэ мөнгөний багагүй хэсэг нь явах бололтой. Саяхнаас дүүргүүдийн Мөрдөн байцаах тасгуудыг камержуулах ажил хийгдэж, энэ нь ажил хэрэг болоод байна. Үүний ач тус гэвэл мөрдөн байцаах ажиллагааны үед хүний эрх зөрчигдөж буй эсэхийг хянах, дээр нь цагдаагийн ажилчдын аюулгүй байдлыг хангахад ч тустай аж. Мөн нэг том хөрөнгө оруулалт хийсэн нь хэрэв энэ техник байсан бол 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг явдал тэгтлээ хурцдаа ч уу гэхээр зүйл юм. Энэ нь 2009 онд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хүчтэй даралттай усаар шүрших хуягласан хоёр машин. Энэ мэтчилэн олон ажил хийгдэхэд 20 тэрбум төгрөг элбэг зарцуулагдах ажээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top