Ислам шашинтнуудын хотхон Баян-Өлгийд баригдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Арабын нэгдсэн Эмират улсын мэдээллийн агентлаг "Монгол Улсад ислам шашинтнуудад зориулсан хотхон барих ажил эхэллээ" гэж мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар уг хотхоныг барих ажил Баян-Өлгий аймагт хэдийнэ эхэлсэн аж. Хотхоныг тус улсын "Заид Бин Султан Аль Нахаяний" хэмээх хүмүүнлэгийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа гэнэ. Төсөлд нийт таван сая дирхам буюу 3.1 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөж эхний ээлжийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ. Хүмүүнлэгийн сангийн Ерөнхий захирал Обеид Салем Дахири нэвтрүүлгийн үеэр "Энэхүү хотхон нь хаус, орон сууц, сургууль, эмнэлэг, мөргөлийн газар гээд хүн амьдрах бүхий тохилог нөхцөлтэй байна" хэмээн ярьсан аж. Тус сангийнхан Монгол Улсад амьдардаг мусульманчуудынхаа амьдрах орчныг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулж байгаа нь энэ аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top