Энэ сарын зургаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтээс 13 километрт нутаглаж байсан малчин М, С нарын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Ингэхдээ хоёр настай ач хүү Х-гийн биед хүнд гэмтэл учруулаад үлдээсэн юм. Хохирогчийнх 100 гаруй бог, зургаан үхэртэй байсан гэсэн мэдээлэл байна. Хүүхдүүд нь өрх тусгаарлаж хотод амьдардаг аж. Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийн сэжигтнийг Дархан-Уул аймгийн Дархан-Уул суманд орогнож байхад нь саатуулан баривчилсан байна. Түүнийг саатуулж, мөрдөн байцаалт авч эхэлжээ. Сэжигтэн 1991 онд төрсөн, Б гэгч этгээд аж. Тэрбээр хэргийг үйлдсэн газраас морь хулгайлаад зугтсаныг мөрдөж илрүүлжээ. Хэргийг УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )