Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ очиж шагнал гардуулан, үг хэлэв.
Уншигч ахай та бүхэн тэгэхээр өнөөх л Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгойг бодсон байж мэднэ. Гэвч энэ удаад засгийн тэргүүн энэхүү 100 аж ахуйн нэгжийн тоонд төрийн өмчит компаниудыг оруулсангүй. Гэвч тэр бүр төр засгаас энэ бүхнээ анхаарч байсангүй. Ямар сайндаа л элдэв татвараар дарамталсаар өнөөдөр толгой өндийх боломжгүй боллоо гэдгийг хувийн хэвшил хийж үзсэн хүмүүс хэлдэг. Тэгвэл энэ удаад жаахан ч гэсэн өндийх итгэл найдвар төрөх нь. Ерөнхий сайд “Өчигдрөө дүгнээгүй бол өнөөдөр, маргаашийг тодорхойлж чаддаггүй” гэсэн үгийг жишээлэв. Үнэхээр ч тийм.
Харин Монгол Улсын эдийн засгийн хувьд хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан он жилүүдийг туулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болов. Хил гаалиа л хаачихвал бид бүгдээрээ эрүүл саруул, энх тунх байх юм шиг ярьдаг, сөрдөг хүмүүс олон байв. Гэвч хил хаагдахтай зэрэгцэн дотоодын асуудал үүссэн.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, шатахуун хомсдож мэдэхээр байдалд оров. Яг л ийм өдрүүдэд үндэсний бүтээн байгуулагчид, үйлдвэрлэл эрхлэгчид дараалан хаалгаа барьж байлаа. Тэр үед экспорт тасалдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эдийн засаг -4.7 хувь, улсын төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон. Харин Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, бүх нийтийг вакцинжуулалтад хамруулан, эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон шийдэл байлаа. Энэ тухай Ерөнхий сайд “2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын хязгаарлалтаа Монгол Улс бүс нутагтаа хамгийн түрүүнд цуцалж чадсан. Саяхан буюу энэ оны тавдугаар сарын 05-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсад цар тахлын хязгаарлалтыг цуцалсан гэхээр бид нэг жил гурван сарын өмнө түрүүлж эдийн засгаа нээж чадсан. Харамсалтай нь Монгол Улсад цар тахлын хөл хорио тавигдсанаас хойш яг 10 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлсэн. Энэ хүндрэл одоо ч үргэлжилж байна. Гэхдээ бид цар тахлыг даван туулсан шигээ, дайны нөхцөл байдлыг ч хамтын хүчээр даван туулж чадна” хэмээн ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулах үеэрээ хэлэв.
Үнэхээр ч бид бүхэн хамтдаа хичээсний үр дүнд аливаа муу муухай, хэцүү бүхнийг даван туулсан. Тийм ч болохоор 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрснийг Ерөнхий сайд үгэндээ онцлов.
Гэвч нэг асуудал бий нь үнийн өсөлт. Эдийн засаг сэргэж байгаа гэсэн тоон мэдээлэл байгаа боловч энэ нь тэр бүр ард түмний амьдралд нөлөөллөө үзүүлэхгүй л байна. Мэдээж эдийн засагчид энэ мэт сэргэлт тодорхой хугацааны дараа олон нийтэд мэдрэгддэг гэдгийг хэлж байгаа. Харин энэ өсөлт мэдрэгдэхийн тулд хувийн хэвшлийнхэн манлайлах нь гарцаагүй. Тийм ч болохоор засгийн тэргүүн энэ мэт чухал үгээ хэлсэн байж таарна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийн албанд бугласан авлигын голомтыг тасалж, жам ёсны бизнесийн чөлөөт өрсөлдөөн, гадаад хөрөнгө оруулалтын таатай орчин, олон улсын итгэлцлийг бий болгохын төлөө Засгийн газар хичээж байна.
Жил бүр л ТОП-100 гэхээр ард түмэн бараг цээжилсэн хэдэн байгууллага ордог байв. Харин энэ жилээс анх удаа уул уурхайн бус экспортын салбарыг уул уурхайн салбараас тусад нь ангилж, шилдэг старт апп, шинжлэх ухаан технологийн дэвшил, шинэ инновац, ноу-хау нэвтрүүлсэн байдал, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг шинэ салбарыг гаргаж ирэв.
Монгол Улс энэ жил түүхэндээ анх удаагаа Дотоодын нийт бүтээгдэхүүн нь таван мянган ам.доллар хүрсэн байна. Бид мэдэхгүй байж болно. Гэвч эдийн засаг, санхүүгийн тооцоолол худлаа хэлнэ гэж байхгүй. Төдийгөөс өдий хүртлээ бид ийм л амжилтыг бүтээж. Харин Азийн бар гэгддэг улс энэ тоог 10 мянган ам.доллар болгосноор хөгжсөн байдаг юм билээ. Нэгэнт таван мянгын босгыг алхаж чадсан юм чинь 10 мянга хүрэх бол бидний хичээл зүтгэлээс л шалтгаална гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тиймээс улс төрөөс ангид, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг Засгийн газар гаргаж байгаа нь ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй том алхам. Тэгээд ч түүхэндээ хувийн хэвшлийнхэн анх удаагаа төртэйгөө биш хоорондоо өрсөлдөөд шилдэг 100 аж ахуйн нэгжээ шалгарууллаа. Энэ зүйл уламжлал болоод цааш явбал хувийн хэвшлийг дэмжсэн, ажлыг байрыг хадгалсан чухал алхам болох билээ. Төр нь өрсөлдөгч болоогүй ТОП-100 аж ахуйн нэгж Монгол орны цаашдын хөгжлийг тодорхойлох буй заа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Сайхан халхавч шоу болж… зүгээр л наад олон Төрийн өмчит компаниудаа Хөрөнгийн биржээр дамжуулж ард түмний хяналтанд оруул! Дарга нар худлаа ярьж хумсалхаас өөрийг мэддэггүйг цаг хугацаа хангалттай харуулсан нотолсон!
dabaajb jabhlan tomrohuyag chini tender zamain tender. bdi chini tendere ogsionu asuujian shardajia tendeere hihj ogohig.
dabaajb ah chin polsh mini tender zamin tenderte gejile. tegl dabaaniam dabka tender nehjina.
Данх зайлаарай
ард түмнээ өндөр хүүгээр хүүлэж мөлждөг хэдэн банкуудаа наад жагсаалтаасаа хасаач ээ