Түр зуурын бороотой ч цаг агаар тогтуун байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Энэ долоо хоногт ихэнх нутгаар түр зуурын бороотой байх аж. Хугацааны эхэнд төв болон зүүн зүгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Харин ирэх лхагва, пүрэв гарагт баруун, төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас орох юм. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 22-27 хэм дулаан байх аж. Говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар өдөртөө 28-33 хэм дулаан байна хэмээн Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Ерөнхийдөө энэ долоо хоногт бага зэргийн бороо орох боловч цаг агаар тогтуун байх аж.

Zindaа.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top