Олон улсын төлбөр тооцооны SWIFT систем дэх еврогийн үүрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 32.6 хувиас 31.7 хувь болж, буурчээ.
Олон улсын төлбөр тооцон дахь еврогийн эзлэх хувь сүүлийн хэдэн сар дараалан буурч байгаа ба өнгөрсөн сард сүүлийн гурван жилд байгаагүй доод хэмжээнд хүрчээ. Эрчим хүчний хямрал, ам.долларт итгэх итгэл буурч байгаа энэ үед хүртэл еврогийн үүрэг буурсаар байна.
Алдагдсан байр суурь
Олон улсын төлбөр тооцооны SWIFT системд еврогийн эзлэх хувь 2000-2010 оны зааг дээр оргилдоо хүрч байв. 2012 онд гэхэд Европын Холбооны нэгдсэн валютаар олон улсын төлбөр тооцооны 45 хувийг гүйцэтгэж байсан бол ам.долларын эзлэх хувь 30 орчим хувьтай байжээ. Гэвч Европын өрийн хямрал еврогийн байр суурьд сөргөөр нөлөөлж, 2010-аад оны дунд үе гэхэд олон улсын төлбөр тооцоон дахь эзлэх хувь нь 30 хувь болж, буурсан байна.
2021 онд ам.доллар SWIFT системд тэргүүлжээ. 2022 онд өрнөд Оросын эсрэг хориг тавьснаар ам.долларын хэрэглээ сорилттой нүүр тулав. Гэхдээ SWIFT систем дэх АНУ-ын валютын нэр хүндэд энэ нь тийм ч хүчтэй нөлөөлөөгүй. Харин ч эсрэгээр бага зэрэг өссөн байна. Харин евро байр сууриа алдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Хятадын юань байр сууриа бэхжүүлж эхэлсэн ба өдгөө олон улсын төлбөр тооцооны системд тавд бичигдэж байна.
SWIFT систем олон улсын төлбөр тооцоонд давамгайлдаг ч дэлхийн худалдааны төлбөр тооцоо зөвхөн энэ системээр хийгддэггүй. Хятад улс л гэхэд өөрийн гэсэн CIPS клиринг системийг хөгжүүлж байгаа ба энэхүү системээр жилд 11 их наяд ам.долларын гүйлгээ хийж байна.
ЕХ-гүй евро
Еврогийн гүйцэтгэх үүрэг буурч байгаа нь Европ, Орос хоорондын худалдааны төлбөр тооцоо буурч байгаатай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Бусад оролцогчдын хувьд ам.доллар илүү хүчтэй байна. Учир нь ЕХ нь АНУ-ын нэгэн адил өөрийн үндэсний валютаа геополитикийн шахалт үзүүлэх улс төрийн хөшүүрэг болгон ашиглаж байна.
Түүнчлэн Швейцарын “Credit Suisse” банк дампуурснаас үүдэлтэй ЕХ-ны банкны хямрал еврогийн байр суурийг ганхуулахад мөн нөлөөлжээ. Төлбөр тооцоог еврогоор хийх эрэлт унасан нь Европ сүүлийн нэг жилд эрчим хүчний хямралын төвд орсонтой мөн холбоотой хэмээн шинжээчид онцолж байна. Гэхдээ ирэх хоёр жилд нөхцөл байдал сайжрах хүлээлт бий. Улмаар еврод итгэх итгэл нэмэгдэнэ. Тэр тусмаа одоогоор еврогийн эзлэх хувь 31.74 хувь байгаа нь бусад өрсөлдөгч валютаас хамгаагүй өндөр үзүүлэлт юм.
Евро ам.доллар, юанийн эсрэг
Ам.долларын ноёрхол АНУ-ын гадаад худалдааны цар хүрээтэй холбоотой. Европын Холбоотой харьцуулахад тус улс дэлхийн илүү олон улс оронтой худалдаа хийдэг. Мөн дэлхийн олон улс орны гадаад валютын нөөцөд ам.доллар давамгайлдаг.
Олон улсын гадаад валютын нөөц дэх ам.долларын эзлэх хувь 60 хувь, дэлхийн худалдааны 40 хувь ногддог. Ач холбогдлоороо хоёрт жагсдаг евро тус тус 21 болон 16 хувийг эзэлдэг.
АНУ дахь банкны салбарын хямралын эрсдэл еврогийн байр суурьд нөлөөлөх боломжтой байсан хэдий ч хямралд жижиг банкнууд өртсөн. Харин Европт томоохонд тооцогддог “Credit Suisse Group AG” банк хямралд өртсөн. Үүнээс гадна улс болон эдийн засгийн хямралын эрсдэлтэй үед ам.доллар нь уламжлалт ёсоор “хамгаалагч актив”-ын үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс дэлхийн эдийн засаг саарах, хямрал үүсэх эрсдэл ам.долларыг бус еврогийн хэрэглээг хазаарладаг хэмээн шинжээчид тайлбарлажээ. Тиймээс дэлхийн эдийн засгийн хямралын эрсдэл буурахад олон улсын төлбөр тооцон дахь еврогийн эзлэх хувь дахин өсөж, 35-38 хувьд хүрэх магадлал бий. Харин юанийн олон улсын төлбөр тооцоонд амжилт олох эсэх дээр шинжээчдийн санал зөрдөг. Олон улсын төлбөр тооцооны системд Хятадын валют ам.доллар эсвэл еврог орлох боломжтой хэдий ч юань нь бүрэн чөлөөтэй хөрвөх валют биш тул өөрийн гэсэн онцлог эрсдэлтэй. Тиймээс Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт жагсдаг ч олон улсын төлбөр тооцооны SWIFT систем дэх юанийн эзлэх хувь дөнгөж 2.29 хувь байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site
Чи ч олон улсын эдийн засгийн байдлаар мэдлэг дутмаг хүн байж ийм юм битгий бич дээ. Ам. Доллар олон улсын худалдаанд 35 хувь, валютын нөөц өд 46 хувь хүртлээ буурчихаад байна шүү дээ