Ерөнхий сайд БНАСАУ-ын гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18



Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 07-р сарын 18-ны өдөр БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Пак И Чун тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Засгийн газрын тэргүүн уулзалтын эхэнд зуны дэлгэр цагаар манай улсад айлчилж байгааг тэмдэглээд таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, хөгжүүлсэн  айлчлал болж байна гэдэг итгэлтэй байна гэлээ.  Түүнчлэн Манай хоёр ард түмэн ах дүүгийн сайн харилцааныхаа түүхэнд бие биедээ тусалж дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Цаашдаа ч хөдөө аж ахуй, уул уурхай, далайн гарц боомт, дэд бүтэц, барилгын салбарт харилцан хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

Цаг зав гарган халуун дотоноор хүлээн авч уулзаж байгаад Ноён Пак И Чун Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийлээд төрөл төрөгсдийнхөө гэрт ирсэн мэт сэтгэгдэл төрж байгаагаа хэллээ. Мөн тэрээр БНАСАУ-ын сайд нарын зөвлөлийн даргын мэндчилгээг уламжлаад ирэх онд тохиох Ким Эр Синий мэндэлсний 100 жилийн ойг эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөр угтахаар ажиллаж байгаагаа дуулгаад Монголын талтай өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top