БНАСАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал эхэлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чуны Монгол улсад хийх айлчлал  эхэллээ. Энэ сарын 20-г хүртэл үргэлжлэх уг айлчлал нь  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын 2010 онд БНАСАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак Ы Чун Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Яриа хэлэлцээний хүрээнд хоёр орны улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцсон байна. 

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Пак Ы Чун айчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд С.Батболдод бараалхахын зэрэгцээ  Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд Гадаад хэргийн сайд Пак Ы Чун-ы оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнуулах юм байна.
Дашрамд дурьдахад 1948 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш БНАСАУ-ын  Гадаад хэргийн сайд 1973, 1985, 2002 онд Монгол Улсад бие даасан айлчлал хийж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн айлялал нь түүний дөрөв дэхь айлчлал юм.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top