Иргэний үнэмлэх дахин гаргуулахад 3300 төгрөг боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Улсын их хурлаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ өөрчлөгдсөн байна. Тухайлбал, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тэмдэгтийн хураамж 25 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 3300 төгрөг төлөх аж. Мөн төрсний, нас барсны, 16 нас хүрээгүй хүүхдийн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэхэд үнэ төлбөргүй болоод зогсохгүй энгийн гадаад паспортыг хүчингүй болгох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарим хураамжийг үнэ төлбөргүй болгожээ.

А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top