Тэнүүлчилж яваад хил зөрчжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Хилийн 0146 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсгийн хилийн дугаар тэмдгийн чиглэлээр БНХАУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчсөнийг хилийн манаа илрүүлэн саатуулав. Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн Ган-Да-Юун гэгч байсан бөгөөд тэнүүчилж яваад улсын хил зөрчсөнийг тогтоон хилийн тусгай төлөөлөгчийн хэмжээний уулзалтаар БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Мөн Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас завьтай хоёр хүн хил зөрчсөн байна. Уг хоёр иргэн нь төөрч зүг чигээ алдсаны улмаас улсын хил зөрчсөн болохыг тогтоов. 
Хилийн 0129, 0198, 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр наадмын өдрүүдэд 142 тооны ямаа, 10 тооны адуу улсын хилд тулсан байна. Хилд тулсан малыг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top