Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хэссен муж улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Хууль зүй, интеграци, Европын асуудал эрхэлсэн сайд Иорг-Уве Хаан 2011 оны 7 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Хэссен муж улсын Ерөнхий сайдын орлогч Иорг-Уве Хааныг Монгол Улсад айлчилж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр сайд Г.Занданшатар ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын гол түнш бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Хэссен муж улсын Ерөнхий сайдын орлогч Иорг-Уве Хаан айлчлалынхаа хүрээнд Үндэсний их баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд оролцож, албаны зарим хүмүүстэй уулзалт хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )