Энэ сарын 9-ны өдөр Женев хотын Оне цэцэрлэгт хүрээлэнд Швейцарийн Женев болон Лозань, Цюрих, Базел, Францийн Лион хотноо ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудын уламжлалт наадмыг зохион байгуулав. Наадмын нээлтэнд Монгол улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа элчин сайд Л.Оргил оролцож үг хэлсэн бөгөөд Швейцар-Монголын Соёлын нийгэмлэг наадмыг голлон зохион байгуулав. Морин хуурын уянгат эгшгээр эхэлсэн энэхүү наадамд аймаг, орон нутгийн начин, заан цолтой бөхчүүд барилдаж наадамчин олноо баярлуулав. Наадмын арга хэмжээнд Монгол улстай хамтран ажилладаг Швейцарийн байгууллагууд, хувь хүмүүс мөн оролцсон болно.
Сэтгэгдэл ( 0 )