ОЛОН ӨНГӨ I Эзэн Чингисийн Гэрэгэ хүртсэн хилчин

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Нар хур тэгширсэн дэлгэр цагт Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярыг орон даяар өргөн дэлгэр тэмдэглэв. Монгол төрийн тулгын чулууг тулсан энэ түүхэн жил Х.Түвшинсайхан хурандаагийн амьдралд нэгэн том дурсамж бахархлыг бий болгосон байдаг. Тодотговол, эзэн Чингисийн өлгий нутгаас болон Монгол Улсын дөрвөн цэгээс хөрс шорооны дээж залсан үйл явдал болов. Баруун цэг, Монгол Алтайн нурууны Тахилт уулнаас, хойд цэг, Монгол шарын даваанаас, зүүн цэг, Соёлз уулнаас, өмнө цэг, Орвог гашууны бор толгойгоос гээд дөрвөн цэгээс хөрс шорооны дээж залахад баруун цэг, Алтай нурууны Тахилт уулнаас дээж залж ирсэн хүн нь Х.Түвшинсайхан хурандаа.Тиймээс түүнд Чингисийн алтан гэрэгэ хүртээж байжээ. Арав гаруй жилийн цаана үлдсэн энэ дурсамжийг нэхэн санавал дөрвөн хонгор морь унасан дөрвөн хилчин Сүх жанжны талбай дээр дүрэмт хувцастай их л сүрлэг орж ирж байсан нь нүднээ харагдана.

Өнөөдөр хэдийгээр цаг тайван, хил хязгаар нутаг нам гүм байгаа ч хилчдийн алба амаргүй.

Түүний хувьд Хилийн цэргийн командийн сургууль төгсөөд баруун хязгаар Алтай Таван богдыг тойрон тойрон эх орноо манаж ирсэн хилчин. Тэр өөрөө Ховд аймгийн уугууль, олон ястны өлгий нутгаас амьдралын замаа сунгасан арван хэдтэй хүү эрдмийн аянаас 21 настайдаа жолоо сунган үндэсний цөөнх, казак түмний дунд амьдралынхаа 30 жилийг өнгөрүүлсэн. Тэрээр “Хил манаж байгаа хүн ард түмэн, орон нутгийн удирдлагуудтай ойлголцож ажиллах нь юу юунаас чухал. Гэхдээ хил орчмын айл, ард түмэн цаанаа нэг өөр, зочломтгой, эх оронч байдаг. Тэрбээр “Ах нь уулын өндөр, усны цэнгэг, цэцгэн дунд алба хаалаа” хэмээн залуу халуун насаа он цагийн цаанаас нэхэн дурсаж байв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top