Туул голд машинаа угаавал 10 хүртэлх мянган төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Баяр наадмын үеэр усархаг бороо орсноос Туул голын усны төвшин нэмэгдсэн ч сүүлийн 2-3 хоног гадаа хэт их халснаас голын эрэг хөвөө бараадах иргэд ихэссэн байна. Тиймээс голын усанд живж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас завьтай эргүүл гаргаж эхэлжээ. Гэсэн хэдий ч баярын өдрүүдэд таван хүн усанд живж амиа алдсан байна. Тиймээс аврагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй аж. Баянзүрхийн гүүрнээс Тэрэлж болон Биокомбинатын чиглэлд 12 аврагч голын эрэг дагуу амарч буй иргэдэд цагаан хоолойгоор сэрэмжлүүлэг, мэдээлэл тарааж, 101 болон 105 дугаарт ирсэн дуудлагын дагуу аврах ажиллагаа явуулж байна. Дашрамд хэлэхэд, Туул голд машинаа угаасан жолоочийг захиргааны хуулийн дагуу мянгаас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгох болон зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар машин жолоодох эрхийг нь хасаж байгаа аж. Харин иргэд хивс хивсэнцэр, ахуйн хэрэглэ лээ угаавал 20 хүртэлх мянган төгрөгөөр торгох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top