Монгол Улсын Батлан хамгаалах яам ОХУ-аас 4-5 ширхэг шинэ загварын МиГ-29 сөнөөгч онгоц худалдан авахаар болжээ. Aviation Week & Space Technology сэтгүүлд энэ талаар мэдээлсэн байна.
Батлан хамгаалахын сайд Л.Болд "Худалдаа энэ оны эцэс гэхэд хийгдчих байх. Энэ нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын нэг хэсэг юм" гэж ярьсныг тус сэтгүүлд онцолсон байв.
МиГ-29 бол дэлхийн хамгийн шилдэг сөнөөгч онгоц билээ. Монголын зэвсэгт хүчинд өмнө нь МиГ-ийн загвар байсан түүхгүй бөгөөд анхныхаа МиГ-үүдийг ийнхүү хүлээж авахаар болжээ.
Манай тал онгоцоос гадна нисэгч бэлтгэх зориулалттай газрын төхөөрөмжийг мөн худалдаж авах юм байна. Дээрх наймаа биеллээ олсны дараа манай тал мөн ачаа тээвэрлэх зориулалттай байлдааны онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )