ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Өнөөдөр 2023.06.29. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Нидерландад Ахмад дайчдын өдөр бол Эквадорт Инженерүүдийн өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Гэри Бьюзи, дуучин, жүжигчин Мария Кончита Алонсо, дуучин Николь Шерзингер, зохиолч Брайан Герберт, Австралийн дуучин, жүжигчин Колин Хэй, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Канадын хоккейч, олимпын аварга Теорен Флёри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1947 оны энэ өдөр Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл Монголын хилд халдаж, хилчидтэй байлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр Бразил анх удаагаа дэлхийн хөлбөмбөгийн аварга болжээ.

1964 оны энэ өдөр зурагтын алсын удирдлагыг зохион бүтээжээ.

1976 оны энэ өдөр Сейшелийн арлууд тусгаар улс болов.

2001 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

2007 оны энэ өдөр АНУ-д анхны “iPhone” худалдаанд гарав.

Энэ өдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.

Эл өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top