”Данжуур”, ”Алтан товч”-ыг дэлхийн баримтат өвд бүртгэгдэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

ЮНЕСКО-гийн зөвлөлдөх хорооны V бага хурал Манчестер хотод болж, дэлхийн хосгүй үнэт 45 өвийг дэлхийн баримтат өвд бүртгэсэн билээ. Эдгээрийн дотор Монголын "Лу Алтан товч", "Монгол шун хан Данжуур" бүтээл багтсан юм.
ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова наадмын үеэр манай улсад айлчлахдаа эдгээр өвийн батламжийг Ерөнхий сайдад гардуулжээ.
"Лу Алтан товч", "Монгол шунхан Данжуур" нь дэлхийн баримтат өвд бүртгүүлсэн Монголын анхны бүтээл болсноороо онцлогтой аж. Уг жагсаалтад одоогоор 238 баримтат өв бүртгэгджээ.
Өнгөрсөн онд тус байгууллагын гишүүн орнуудаас 80 гаруй баримтат өвийг бүртгүүлэхээр материалаа илгээснээс 45-ыг нь сонгосон юм байна.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top