Зуны дэлгэр цагт хотын төвөөр сэлгүүцэх биеэ үнэлэгчдийн оромж болдог гэх МАН-ын шинээр баригдаж буй барилга бас л өөр дээрээ гал дуудав. Наадмын эхний өдөр гарсан галыг харин тэнд ажиллаж байсан манаач, бусад хүмүүсийн хүчээр газар авахуулалгүй унтраалаа. Гэвч галдан шатаагч эздийг олсонгүй. Зарим нэг сүсэгтнүүд “Чөтгөр” шүглэсэн байшин гэж ярьдаг даа. Яг л тэнд нэг тиймэрхүү юм болоод байх шиг байна. Энэ удаагийн гал азаар их хэмжээний хохирол дагуулсангүй. Гэлээ гэхдээ цаашид сэрэмжлэхийг сануулж буй хэрэг мөнөөс мөн. Биеэ үнэлэгчид нь уг байшинд шөнөдөө орж янханчлалын үйлээ хийх нь ч яахав. Хамгийн гол нь дахиад шатаачихгүй байхсан. МАН-аас өрх тусгаарласан МАХН-ын байр руу бас хүмүүс чулуу шидэж, цонхыг нь хагалсан. Буу барьсан хүн ч тус намын байраар хааяа эргэлдээд байсан сурагтай. Ер нь юу л болоод байна даа. Шинэ хуучин хоёр нам нь яг л хонь, чоно хоёр шиг байгааг хэлэх үү. Арай бие бие рүүгээ ийм муу аргаар өшөө хорсолоо тайлах “юм” хийж буй явдал биш биз дээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг зарим нь ямар ч хор гүйлгэж мэдэх хүн гэнэ. Сү.Батболд нь ч түүнээс илүү их мөнгөтэй, баян хүн. Хэнийг ч хөлслөөд “юм” хийлгэх боломжтой эр гэж байгаа. Гэхдээ энэ бүхэн одоогоор хардлага төдий юм л даа. Ямартай ч нэг “эх”-ээс зулай дарж мэндэлсэн “ах дүү” хоёр намын байраар “чөтгөр” эргэлдээд байдаг болсон бололтой.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )