Хаан банк Хүний хөгжлийн мөнгийг тараахад бэрхшээлтэй тул ирэх сараас тараах боломжгүй боллоо гэдгээ мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус банкаар үйлчлүүүлж байсан иргэд энэ сарын 20-с эхлэн Хадгаламж банкаар үйлчлүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл Хадгаламж банк хот, хөдөөд нийт 60 салбар шинээр нээж байгаа бөгөөд тус шинэ салбараар Хүний хөгжлийн мөнгийг тараах гэнэ. Шинэ салбарт ажиллах хүмүүсийг ажилд авч сургалтад хамруулсан бөгөөд Хаан банкны зарим үйлчилгээг үзүүлэх юм байна.
Хаан банк хүний хөгжлийн мөнгийг олгохоос татгалзсан шалтгаанаа: Олон өдрийн турш жижиг гүйлгээ хийдэг, хийснийхээ хэрээр сайн биш муу нэрт дагуулдаг гэж тайлбарласан юм.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )