Монголын циркийн алтан үеийн нэг төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан Монголын Үндэсний телевизээр хэд хэдэн өгүүллэг уншсан нь хүмүүсийн сэтгэлд нэлээд хүрсэн. Тэрээр Туркийн Станбул хотноо хагас жил хэртэй ажиллаж байгаад саяхан иржээ. Улс тив дэлхийд Монголын циркийг таниулах нь миний үүрэг гэж бодож явдаг түүний хувьд үе үе гадагшаа явж ажилладаг бөгөөд үүнийгээ аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж явна гэж боддог аж. Тэрээр хүүхэд байхдаа хичээлдээ тааруу, сурлага муутай нэгэн байснаа огт нуудаггүй бөгөөд утга зохиолоос бусад хичээлийн үеэр үргэлж толгой нь өвддөг нэгэн байсан гэнэ. Нэгэн удаа телевизээр халуун газар өндөг дарвал дэгдээхэй болдог тухай үзээд шууд утгаар нь ойлгохдоо туршилт хийж плиткан доогуураа өндөг хийж байгаад Байзда ахдаа баригджээ. Ах нь өндөг чинь шувуу болоод нисээд явчихлаа хэмээн итгүүлснээс өөрийнхөө дарсан шувууг хайж хүзүүгээ чилтэл өдөржингөө тэнгэр харан зогссон удаатай гэнэ. Тухайн үед долоохон настай байсан хүүд энэ бүхэн тун бодитой санагдах нь аргагүй биз дээ. Хүүхэд нас аа гэж.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )