УИХ-ын хаврын чуулган наадмын өмнөхөн өндөрлөж, улс төр түр завсарлага авлаа. Хаврын чуулганыг хэр олон хууь батлав гэдгээр бус хууль нь хэр чанартай вэ, хэлэлцсэн асуудлууд ямар үр дүнд хүрэв гэдгээр дүгнэх ёстой байх. Нэг ёсондоо гараа ямар байна, бариа мөн тийм л байдаг.
Энэ жишгээр бол УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “Энэ удаагийн чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно.Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.Тиймээс зөвхөн индекс хөөцөлдөх бус авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг Улсын Их Хурал хуулийн бодлогоор дэмжиж,Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай”-г онцолж байсан. Мөн тэрбээр ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Авлигыг үл тэвчиж, хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх явдал нийгмийг эрүүлжүүлэхэд чухал” хэмээн тэмдэглэж байв.
Тэгвэл хаврын чуулганаар олон хууль, тогтоол баталсны дотор авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлийг хийж чадлаа.
Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайллыг улс төрийн хүрээнд төлөвшүүлэхийг зорьж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиуд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Тус хуулиудыг баталснаар улс төрд нөлөө бүхий хүнд тавих хуулийн хязгаарлалт хориг нэмэгдсэн. Тухайлбал, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, аймаг нийслэлийн Засаг дарга нар, эдгээр хүмүүсийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд нь төрөөс хэрэгжүүлж байгаа, хөрөнгө оруулалт арилжааны шинжтэй төсөл хөтөлбөрт хандив зээл, төрөөс олгож байгаа хөнгөлөлт урамшуулал эсвэл аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно. Тухайн аж ахуйн нэгжийн тав болон түүнээс дээш хувьцаа эзэмшигч бол нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэнэ” гэдгийг хуулиараа тодорхой зааж өглөө. Мөн дээрх албан тушаалтнууд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэхийг хуулиар хориглосон.
Түүнчлэн “Төрийн өндөр албан тушаалтан эсвэл түүнтэй адилтгах албан тушаалтан, эсвэл тэргүүн түшмэлийн албан тушаалтан үүнд хамаарна. Хэрэв ийм байх нь тогтоогдвол албан тушаалаасаа бууна” гэсэн хуулийн зохицуулалтыг хийсэн юм. Хамгийн гол нь шударга ёсыг тогтооход, албан тушаал, эрх мэдэл, нам улс төрийн нөлөөгөө далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарлахад энэ хуулийн зохицуулалт чиглэж буй юм. Хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улс төрийн намын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэн баталсан. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог нэмэгдүүлснээр улс төрийн намуудыг хариуцлагатай, шилэн болгох чиглэлд шинэчлэл хийсэн. Том зургаар авч үзвэл хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн чиг хандлага, энэ нөхцөл байдалд төрийн дархлаа, улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахад том дэвшил хийлээ. Улс төрийн орчинд жижигрүүлж харвал улс төрийн тоглоомын дүрэм шинэчлэгдсэн. 48 гишүүн жагсаалтаар, 78 тойргоос сонгогдож УИХ-д орж ирнэ гэсэн үг. Мөн улс төрийн нэлээд хүнд нөхцөл байдалд хэлэлцэж баталсан хуулиуд гэвэл Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт, шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлах үйл явц байсныг хэлэх хэрэгтэй.
Түүнчлэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт батлагдсан хууль, тогтоолуудыг хэлэлцэн батлав. Хаврын чуулганаар хамгийн сүүлд Боловсролын хуулийг анх удаа багцаар нь хэлэлцэн баталсан. Хамгийн их маргаан дагуулсан асуудал нь англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заах, эсэх тухай байсан. Зарим гишүүн заавал хуульчлах албагүй гэж үзэж байсан юм. Эцэст нь олон нийтийн анхаарлын төвд байсан уг хуулийн төслийн 6.2 дахь хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.7 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр баталсан юм.
УИХ бол үзэл бодлын олонлог, парламентад суудалтай намуудын зөвшилцөл болоод эсрэгцэл дунд алив асуудал шийдэл олж байдаг, гэхдээ хууль олонхийн саналаар батлагддаг. 76 гишүүн дотор жолоо, цулбуураа булаалдан ам авч давхидаг морь шиг нөхөд мэр сэр байсан үе бий, Л.Гүндалайгаас эхлээд. Энэ удаа хаврын чуулганы хугацаанд чухал хуулийн төслүүд хэлэлцэж байхад дотроо талцаж бутарсан АН-ын гишүүд зөвшөөрч байгаа мэт боловч гараад хоёр хэсэг болж өөр өөр мэдэгдэл хийх, эсвэл ХҮН-аас сонгогдсон Т.Доржханд гишүүн ганцаарчилсан тоглолт хийх явдал гарч байсан удаатай. Гэхдээ Г.Занданшатарын хувьд З.Энхболд шиг микрофон хаахыг урьтал болгосонгүй, намын олонх гэдгээр хүч түрсэнгүй.
УИХ-ын даргаар хоёр дахь удаагаа улиран ажиллаж буйн хувьд туршлага заасан ч байх, эсвэл шатар сайн тоглодог хүний хувьд хэн юу хэлэх, улстөрчийн ямар нүүдэл хийх гэж буйн хариуг суудал дээр нь бодож гаргачихаад байсан уу, ямартай ч гишүүдийн байр суурийг тодруулж, нэг ёсондоо хэлэх гэсэн санааг нь тултал мухарлаж, дотрыг нь онгойтол яриулж байгаад дараа нь олонхын саналыг сонсож байсан нь хаврын чуулганы бас нэг онцлог, спикерийн хувьд зөв “нүүдэл” байлаа. Тэр ч үүднээс олон нийтийн зүгээс бараг батлагдахгүй болов уу гэж харж байсан Авлигын эсрэг багц хууль, ҮХНӨ, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиудын ард гарч чадсан байж ч болох юм.
Ийнхүү хаврын чуулган хаалтаа хийлээ. Яаралтай шийдвэрлэх асуудал гарч гэмээ нь ирэх сард ээлжит бус чуулган зарлаж мэднэ. Гэхдээ тийм гэнэтийн асуудал гарахгүй бол улстөрчид тойргоо зорьж,улс бүсийн болон 100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймаг, сумын наадамд хөл, хөг нэмэх болов уу. Ямартай ч улс төр түр амсхийлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid mongolchuudiig tohuurhan doromjilj 33 jiliin tursh nam bolon taltsaj jyjiglen odorjin shonojin allaga yarga hulgailsan amjuulj offshort 40 terbum dolloriig nuujee. Manan mafiin golog bool bolson hyrelsyg offshort nuusan mongiig mongold oruulj irehiin toloo huruugaa ch hodolgoogyi. Yagaad ????????\nManan mafiin Aluurchid hulgaichdaas 5 terbum dolloriin hahuuli avch bool bolson uchraas….\nAvilgaliig. Argamjij chadsan gej soliorchee. Tolgoi avilgalch araatanguudtaigaa hyzyy Seereederei holbogdson shaar. Mongolchuudaas urvasan omhii syg
Manan mafiin Aluurchid hulgaichid luivarchid mongolchuudiig tohuurhan doromjilj 33 jiliin tursh nam bolon taltsaj jyjiglen odorjin shonojin allaga yarga hulgailsan amjuulj offshort 40 terbum dolloriig nuujee. Manan mafiin golog bool bolson hyrelsyg offshort nuusan mongiig mongold oruulj irehiin toloo huruugaa ch hodolgoogyi. Yagaad ????????\nManan mafiin Aluurchid hulgaichdaas 5 terbum dolloriin hahuuli avch bool bolson uchraas….\nAvilgaliig. Argamjij chadsan gej soliorchee. Tolgoi avilgalch araatanguudtaigaa hyzyy Seereederei holbogdson shaar. Mongolchuudaas urvasan omhii syg
Авилгын загалмайлсан эцэг Хүзүүгүй, Ми овогт нар сул чөлөөтэй байгаа цагт ингэж хуцаад ард түмнийг доромжлоод байх хэрэггүй.
Юу вэ нүүрсний хулгайгаа хав дарчаад ингэж хэлж яаж чадаж бнаа