Үндэсний татварын алба татварын орлогоо давуулан биелүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

 Үндэсний Татварын алба 2011 оны эхний зургаан сард улсын төсөвт 1,8 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Улсын болон орон нутгийн төсөвт 2011 оны эхний хагас жилд 844.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 979.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 116.0 хувиар буюу 135.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Эхний хагас жилийн татварын орлогын нийт гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад улсын төсвийнх 279.6 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсвийн орлого 82.8 тэрбум төгрөгөөр тус тус илүү гарчээ. Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсээс орон нутгийн төсөвт 171.4 тэрбум төгрөг оруулахаас 236.0 тэрбум төгрөгийг оруулж, төлөвлөгөө 135.3 хувиар буюу 61.6 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн аж.

 

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top