Ц.Оюунгэрэл навсайтлаа залилуулж явна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19


Бусдыг залилан мэхэлж хоногийн хоолоо цуглуулдаг хүмүүс олширч байгаа ажээ. Саяхан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл энэ талаар өөрт тохиолдсон явдлаар жишээ татан хүмүүст сэрэмжлүүлсэн байна. Тэрээр Содномбалжир гэдэг залууд мөнгө өгөөд алдчихжээ. Нэг өдөр түүний өрөөнд мань залуу орж ирээд “Би англи хэлтэй, ажил байна уу” гэхэд Ц.Оюунгэрэл нэг ном өгөөд, орчуулж ирэхийг даалгасан гэнэ. Үнэхээр англи хэлний мэдлэг сайтай бол  ажилд зуучилж оруулахсан гэж сайхан сэтгэл өвөрлөж  л дээ. Нэлээд хэд хоногийн дараа нөгөө залуу  номыг нь барьсаар ирж гэнэ. Номынх нь эхний 30 хуудсыг орчуулжээ. Ц.Оюунгэрэл баярлаад “Ер нь чи энэ номыг бүгдийг орчуулаад ир” гээд явуулсан байна. Ингээд хүлээж байтал харин өөр нэг хүн түүн дээр хүрч ирээд “Би таны номыг орчуулж байгаа, мөнгөө авмаар байна” гэх нь тэр. Ц.Оюунгэрэл мэл гайхаад, сая л өнөөх Содномбалжиртаа залилуулснаа ухаарчээ. Сүүлд нь ирж уулзсан нөгөө хүн ч бас алга болж. Тэгтэл саяхнаас Содномбалжир нь “Би Ц.Оюунгэрэлтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээн бусдаас их, бага хэмжээгээр мөнгө завших ажлаа үргэлжлүүлсээр яваа тухай яриа гарав. Иймээс навсайтлаа залилуулж яваа Ц.Оюунгэрэл арга буюу олон нийтэд хандан сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Х.Тулга                            

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top