”Макс”-ын Д.Ганбаатар, мисс эхнэр Д.Уянгалянхуа нарын ”Хайрын хишиг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19



“Макс” группын Д.Ганбаатар Монголын сайхан хүүхнүүдийн нэг, мисс Д.Уянгалянхуатай гэрлэж хоёр охинтой болсон. Өдгөө аз жаргалтай гэр бүл гуравдахь хүүхдээ хүлээж байгаа бөгөөд Д.Ганбаатар битүүхэндээ хүү горьдож байгаа ч, “Хүүхэд бол хайрын хишиг. Монголчууд хүүтэй болохсон гэж их хүсдэг л дээ. Би хоёр сайхан охинтой хүн. Охин хүүхэд ямар хөөрхөн байдгийг, аавдаа ямар их хайртайг мэдэрч, адтай хөөрхөн охидоороо гангардаг юм шүү дээ. Ер нь одоо охин ч байсан надад ялгаагүй. Гурван хөөрхөн охинтой л болно биз” хэмээсэн.

Уянгалянхуа нөхөртэйгээ морьд ирэхийг харах дуртай. Уяач нөхрөө дагаад морь мэддэг муугүй уяач болсон гэдэг. Эгээтэй л домогт Ану хатан лугаа моринд эрэмгий, нөхрөө хамгаалж тэмцэхэд ч бэлэн эмэгтэй гэж болох. Түүний хамгийн эрхэм зүйл бол гэр бүл, үр хүүхэд. Нөхрөө аль болох уурлуулж бухимдуулахгүй, тайван байлгахсан гэж хичээдэг. Хажууд нь дэмжээд, их ажлын ачаалалд ядраахгүй, амгалан байлгах нь түүний үүрэг гэдэг. Түүнд хамгийн чухал нь бие биедээ хайртай, хайрынхаа хүчээр ойлголцоод, амьдралаа өдий зэрэгтэй аваад явж байгаа нь л чухал. Одоо тэрээр хүүхдээ эрүүл бойжиж, эрүүл төрөөсэй хэмээн хүсэн хүлээж байна.

Д.Сэндэр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top