Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан тэргүүтэй төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг ОХУ-д ажилллахдаа, “Роснефть” компаниас сар бүр 40 мянган тонн дизель түлш, 10 мянган тонн автобензин импортлох урт хугацааны гэрээ байгуулжээ. Сар бүр импортоор авах шатахууныг “Роснефть” компани цаг тухайд нь нийлүүлж байх үүрэг хүлээсэн байна. Гэрээ байгуулсны дараа тус компанийн Ангарск дахь үйлдвэрээс 5000 тонн АИ-92 автобензин наадмаас өмнө тээвэрлэж авчирсныг борлуулж дуусчээ. Наадмын өмнөхөн бензиний хомсдол үүсч бүх нийтээрээ бужигнуулсан. Бензин талон дамлан ашиг орлого хайгч, бензин шаглагчдын шинэ бизнес өрнөөд намжсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан Үндэсний их баяр наадмын үеэр шатахуун хангалттай байсныг онцолсон. Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн АИ-92 авто бензиний хязгаарлалтыг зогсоосон. Мөн ОХУ-ын “Роснефть”, “ТНК-ВР” компани болон БНХАУ-ын “Чайна Ойл” компаниас дизелийн түлш импортоор авах гэрээг нэмж байгуулан, борлуулж эхлээд байгаа юм байна.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )