Сургуулийн дээвэр нурж, хүний амь эрсдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19



СХД-т байрлах 105 дугаар срургуулийн дээвэр нурж, хүний аминд хүрлээ. Тус сургуулийн биеийн тамирын заалны ойролцоох дээвэр нурж 19 настай залуу амиа алдсан хэргийн шалтгааныг тогтоохоор дүүргийн цагдаа нар ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн Цагаан-даваанд амьдардаг 49 настай эмэгтэй Э-г онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг наадмын дараа гарчээ. Цагдаа нар хэрэгтнийг эрэн сурвалжилж байна. Түүнчлэн Казахстан улсын иргэн А-г “Доргио” шөнийн цэнгээний газрын гадаа 28 настай хоёр залуу хоолойг нь боомилж, 530 ам.доллар болон үнэт эдлэлийг нь булаажээ. Хэргүүдийг илрүүлэхээр харъяа дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top