АН-ын Үндэсний бодлогын хороо энэ долоо хоногт хуралдаж, Тэргүүн дэд дарга нэг, 15 дэд дарга томиллоо.
Анхнаасаа таван намын нэгдэл дээр суурилж боссон АН олон фракцийн эрх ашгийг хангах гэж үйлээ үзэж үхэр цамаа харайж ирсэн улс төрийн хүчин. Олон фракцийн эрх ашгаас үүдэн, босохоосоо илүүтэй унаж ирсэн гашуун түүхийг хаа хаана мэдэх байх. Сүүлийн жишээ гэвэл энэхүү бичигдээгүй хуулийг сөрж, “Шонхор” фракцийн ноёрхох гэсэн санаархал нь эцэстээ нам тарж бутрахад хүргэсэн.
Өнгөрөгч зууны 1996 онд анх удаа ялалт байгуулсан АН дөрвөн жил засаглахдаа дөрвөн Засгийн газар унагааж, байгуулсан гэхээр фракцуудын дотоод зөрчил шууд харагдана. Үүнээсээ үүдэн, 2000 оны сонгуулиар ганцхан суудал авч байсан түүх бүлээнээрээ бий. Энэ тухай дурдана гэвэл маш урт зүйл болох учраас хойш тавъя. Үүний дараа 2012 онд үнэмлэхүй биш ч ялалт авсан. Аанай л фракц бүлэглэлийн зодооноос үүдэн, нэг Засгийн газар унагаасан. Засаг унах босох нь байж болох асуудал ч тухайн үед Ерөнхийлөгчийн гэх бүлэглэл нэгэн Засгийн газар мэт ажиллаж, улстөржиж байсан нь аанай л намын эв нэгдэлд саад болсон.
Ийнхүү 2016 онтой золгоход мөн л навс ялагдав. Ерөнхийдөө тухайн үеийн Ерөнхийлөгчийн зүгээс АН-ын туг сүлд болж явсан Н.Алтанхуягийг “Алтангадас”-тай нь дарж авах төлөвлөгөө нь намаа ялагдалд хүргэсэн болов уу. Н.Алтанхуяг ч бие даах нэрээр сүүлээ хавчаад зугтаасан.
Сая болж өнгөрсөн Үндэсний бодлогын хорооны хуралдааны явц, томилгоог харж байхад түүх давтагдахгүй гэх газар алга.
Л.Гантөмөр дарга хэдийгээр “Гучин жилийн турш ялагдахгүй стратеги гаргаж ирнэ” гэж байгаа боловч дороо залсан 15 дэд дарга нь хамгийн багаар бодоход найман зүгт харсан толгой харагдана лээ.
Үүн дотор МҮДН ч байна, Шонхор ч байна, Нэг ардчилал ч байна, МоАХ ч байна, Ерөнхийлөгч аснуудын нөхөд ч байна гэхээр хэзээ ч дэлбэрч магадгүй бөмбөг л харагдаж байна лээ. Үүнээс гадна шинээр байгуулагдсан “Хийморь” тэргүүтэй фракцийн нөхдүүд ч эрх ашгаа шургуулахыг хичээж байсан гэхээр хэдэн арван фракцид хуваагдсан энэ намын хувь заяа хаашаа эргэх вэ. Эдгээр дэд дарга нарын ар талд толгойдоо тулсан ялтай өвгөдийн хатгаас гэдэг бол нэг намыг бүү хэл улс орныг тараахад бэлэн байдаг хойно доо, АН-ын ирээдүйд тэгтлээ найдах хэрэг байна уу гэх асуулт зүй ёсоор тавигдана.
Шинээр тамга атгаад буй Л.Гантөмөр аминдаа л том том стратеги ярьж байгаа ч ах нарынхаа гаргасан жимээр явахаас өөр сонголт байсангүй. Хэрдээ л фракцуудын эрх ашгийг хангах үүднээс 15 толгой дороо залж, өвгөдийнхөө замаар гараанаас гарлаа. Бариа бол маш хол. Зурхай дээрээс хөдөлсөн морьд дунд эрлийз хурлийз, монгол гээд янз бүрийн хурд, санаа агуулсан нөхөд бий. Үүн дотор үхэр ч бий. Тэгэхээр Л.Гантөмөр ах нарынхаа гаргасан жим дээр маш аюултай бөмбөг тэвэрчихээд тавьж ч болохгүй хаяж ч болохгүй зогсож байна гэсэн үг.
Уг нь энэ удаагийн Үндсэний бодлогын хорооны хуралдаанаас намыг дэмжигчид өөр зүйл хүсэж байсан ч 30 жил явсан зам дээрээ 15 толгой “цовдлон” харуулчихаад тодорхой хугацаагүй хуралдаанаа хойшлууллаа. Сонгуульд ялж, Засгийн газраа байгуулж, энэ эрх ашгийн нэгдлээрээ бялуу хуваах нь бүү хэл наана нь ч тарж мэдэхээр эмзэг баг харагдана. С.Баярцогт зүгээр ч нэг Тэргүүн дэд даргын суудалд очоогүй. Л.Гантөмөрийн суудлыг ганхуулах, фракц дундын зодоон өдөөх зорилго агуулж байгааг үгүйсгэхгүй. С.Баярцогтын зорилго бол АН-ын дарга болох шүү дээ. Уг нь Л.Гантөмөрөөсөө хавьгүй дээр дарга ч байж болох нөхөр. Тэд энэ удаагийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй үлдээж байгаа нь ч өнөөх л фракц нэгдлүүдийн эрх ашиг оволзож байгааг харуулна. Уг нь Ерөнхий нарийн бичгийн даргаар З.Нарантуяаг томилохоор ярьж байгаа ч эрх ашгууд мөргөлдөж байна. Өөр дүр ч тун ховор доо.
Чухам ямар учиртай юм УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг гэх нэр цахим орчинд ихээхэн давалгаалж байна. Байж болох л тулхтай генсек байх. Мөн Ц.Элбэгдоржийн зүгээс Х.Тэмүүжинг зүтгүүлж байгааг ч хэлсэн. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аль фракциас байхаас ихээхэн хамаарна. Тэд генсекээ тохирч чадалгүй хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагийн цаана өнөөх л эрх ашиг зодолдож байна. Л.Гантөмөр хаашаа ч хазайж ойлгох аргагүйгээр ах нарынхаа зам дээр шинэчлэл яриад зогсож байгаа нь богинохон настайгаа харуулж байна. Тэр ерөөсөө ах нарынхаа буурин дээр гэрээ бариад найрлачихлаа. Өөрт нь шинээр буурь засах зангараг байсангүй. Уг нь монголчууд эрт дээр үеэс хуучин бууринаас аль болох зайлсхийж, шинэ газар бууриа засдаг сан. Л.Гантөмөр лав тэгсэнгүй. АН-ыг өвгөдийн гар хөл биш, үзэл бодлоо нэгтгэсэн залуус аврах учиртай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 12 )
Гантөмөр нь л гарна \n.Тэмүүжин Баярцогт нар гарч чадахгүй дээр\nӨнөрбаяр хэрүүлч хорч бүүр ч гарч чадахгүй
АН ЗАЛУУЧУУДАА ГАРГАХ ЦАГ БОЛСОН ШҮҮ, ЖИРИЙН АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ,,,АМЖИЛТ
Жагсаалтаар нүүрээ нууж их хуралын гишүүн болохоор санаархагч б
Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг юм байх юм даа
Бүгдээрээ хол очиж гуцаарай. 2024 онд АН ялна
Нэг дарга нь зээл тэглэсэн хахууль авагч нөгөөдөх нь оффшорчин энэ 2 намаа намнахаар шийджээ
элэгдсэн пянзнуудыг иргэд сонгогчид хэзээ ч авахгүйгмэддэггүй шаамий мал юмдаа. арай өөр сэтгэлгээтэй залуучууд зөндөө шүүдээ.өмнөх балаг муу муухай үйл нь түмний сэтгэлд хадаатай ийм новшнууд үхэж далд ороогүй зайлаагүй цагтАН үхмэл хэвээр, сонгуульд бараг санал авахгүй нь тодорхой болж байна доо.
ЭНЭ ШАЙМИЙСАН ХӨНДИЙ ЯНДАН ХУВИЙН ШУНАЛААС ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ
100 ямаанд 60 ухнатай боллоо. урвагч баярцогтоор толгойлуулна гэдэг бол Монголыг устгана гэдэгээ зарлаж байгаагаас ялгаагүй................
15 толгойтой атигар хар ........
Эв нэгдэлтэй бх гэсэн Гантөмөрийн хичээл зүтгэл ийм олон дэдүүдийг бий болголоо. Яахав дээ явцын дунд замаасаа зарчимгүйг нь зайлуулаад явна биз. Засаг барьж бга биш,цалингүй дэд дарга нарт санаа зовох хэрэггүй штэ. Одоогийн Засагт бга үр ашиггүй олон дарга нартаа л хараалаа хэлж үз.
АН сөнөсөн. Өвгөдтэйгээ үхэж байгаа.