Энэ жил Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Тиймээс энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа хөдөлмөр бүтээл, ажлын идэвх гарган ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын 22 алба хаагчийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Үүнд, “Алтан гадас одон”-гоор Цагдаагийн академийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Ж.Жуков, мөн академийн цехийн эрхлэгч Л.Гэрэлмаа нарыг, “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч хурандаа У.Бат-Эрдэнэ нарын гурван алба хаагчийг, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор цагдаа олон нийтийн соёл, сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнг, “Цэргийн гавъяаны одон”-гоор гурав, “Цэргийн хүндэт медаль”-аар ес, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар дөрвөн албан хаагчийг шагналаа. Үүнээс гадна ХЗДХ-ийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр 12, “Цагдаагийн алдар” тэмдгээр 25, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух”-аар 14 албан хаагчийг, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр 56, “Спортын алдар” тэмдгээр дөрөв, “Хүндэт жуух”-аар дөрөв, “Баярын бичиг”-ээр хоёр албан хаагч шагнуулсныг хошууч генерал Д.Сандаг-Очир гардуулан өгсөн байна.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )