”Монцамэ” агентлаг 90 жилийн ойдоо гурван жил бэлджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага “Монцамэ” агентлаг 90 жилийн түүхээ сөхөж амжилтын түүчээгээ эргэн дурсаж байна. Улирсан он цагийн тоолол дамжуулж бүтээсэн үйлээ эргэн дүгнэж, хэвлэл мэдээллийн салбарт хийсэн анхдагч ажилуудаа тэд ойгоо угтан нэгтэгжээ. Гурван жилийн өмнөөс ойн бэлтэглээ хангаж ажилласан “Монцамэ” агентлагийн хамт олон энэ жилийг дуустал 90 жилийн ойгоо бүтээлчээр тэмдэглэхээр болжээ. Тус агентлаг “Монта” нэрээр анхныхаа мэдээг 1921оны 3 сарын 18-нд “Монголчуудын бослого” нэртэйгээр хилийн чандад цацаж байжээ. Ингэж дэлхийг монголд, монголын дэлхийд уриатай Монцамэ үүсгэн байгуулагдсан түүхтэй юм. 1921оны 07-р сарын 19-ны энэ өдөр засгийн газрын гишүүдийн хуралдаанаар дотоод хэргийн яамны харьяанд шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь манай улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхнээ шинэ хуудасаа нээж монта буюу монцамэ агентлаг байгуулагдаж байсан юм. Энэхүү баярынхаа хүрээнд агентлагийнхаа түүхийг харуулсан ном хэвлүүлэн гаргаж гэрэл зурагийн үзэсгэлэнгээр уншигчиддаа бэлэг барин баярын хурал ч хийгээд амжсан. Тиймээс энэ байгууллагыг байгуулалцаж түүхийг бичилцсэн олон гавьяатай хүнд төр засаг хайр хишгээ хүртээнээ гэдэгт итгэлтэй байгаагаа агентлагийн дарга илэрхийлж байлаа.  Гэхдээ 90 жилийн өмнөх энэ өдрөөс хойш “Монцамэ” агентлаг өнөөг хүртэл улс орноо дэлхийд суртчилах үүргээ алдалгүй биелүүлж өнөөдөр 30 гаруй агентлагтай мэдээ мэдээлэлээ солилцон ажиллаж байна. Цаашид ч монголын хамгийн анхны хамгийн том мэдээллийн агентлаг “Монцамэ” үйл ажиллагаа улам шинэчлэн өрөгжүүлж ажиллах зорилго тавьсан байна.

А.Туяа

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top