Өнгөрсөн сарын есний УИХ-ын хуралдаанаар Улсын тэмдэгтийн тухай хуулийг хэлэлцэж нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Энэ сарын 4-с эхлэн хэрэгжиж эхэлсэн улсын тэмдэгтийн тухай хуулиар иргэд шүүхэд нэхэмжлэх гаргахад хүндрэлтэй болоод байна. Тодруулбал эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэх өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахад эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамж авахаар болжээ. Нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө энэ хураамж 550 төгрөг байсан юм . Тэмдэгтийн хураамжийг нэмснээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулах боломжийг нэг талаас үгүй хийж байгаа хэрэг боллоо. Өөрөөр хэлбэл иргэн та гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэвэр тогтоолгох, ажилласан жилээ тогтоолгох болон үндэслэлгүй ажлаас халагдсан, сахилгын арга хэмжээ авахуулсан зэргийг эсэргүүцэхийн тулд заавал 70200 төгрөг төлөх шаардлагатай. Тэгвэл энэ 70 төгрөг нь эгэл жирийн ажилчин ангийн мань мэтэд бол шууд тоолоод өгчихөд бас л чанга мөнгө. Ингэж 127 дахин нэмэгдснээр олон сөрөг тал гарч ирж байгаа. Энд зөвхөн нийтлэг хэдэн жишээг дурдая.
• Энэхүү тэмдэгтийн хураамж нь одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувь болж байгаа юм. Тэмдэгтийн хураамж газар дээр нь тоолоод өгөх хүн өнөөгийн нийгэмд хэд байгаа болдоо.
• Сахилгын арга хэмжээ авхуулсан нөхөр удирдлага буруу шийдвэр гэж үзэн шүүхдэх юм бол цалингаа тэр чигээр нь зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сахилгын арга хэмжээг хөдөлмөрийн хөлсний 20 хувиас ихгүй байхыг Хөдөлмөрийн хуульд заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилтан цалингаасаа хасуулсан тохиолдолд орлого нь нилээн буурна. Үүнийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэх гаргавал сарын цалингийнхаа үлдсэнийг нь тэмдэгтийн хураамжинд төлчихөж байгаа юм. тэгж мөнгөө барж байхаар шүүхдэхгүй дуугүй хохироод өнгөрсөн нь шулуухан болчихож байгаа юм байна.
• Төрийн байгууллагын ажилтны буруугаас лавлагаанд бичигдсэн буруу нэршил, регистерийн дугаарын зөрүүг арилгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэн та заавал л 70200 төгрөг төлнө. Өөрийн бус бусдын буруугаас болж халаасаа нимгэлнэ гэхээр бас л шог байгаа биз.
• Нөхрөөсөө салсан өрх толгойлсон хөөрхий эхчүүд хүүхэддээ тэтгэвэр тогтоолгохын төлөө хүүхдийнхээ нилээн хэдэн дрийн хоолыг сойх болно.
Өвөө нарын хэлдэгээр 76 эргүү мал Тэмдэгтийн хураамжийн хуулийг жилийн дотор хоёр удаа засажээ. Хийх ажил уг нь их л баймаар нэг хуулиндаа ингэж 2 удаа өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу?
Эхний өөрчлөлтөөс өмнө тэмдэгтийн хураамж уг нь 400 төгрөг байжээ. Үүнийг нэмж, эхний шинэчилсэн найруулгаар 550 төгрөг болгосон байгаа юм. Харин саяхан хийсэн хоёр дахь найруулгаар 70200 болгожээ. Төрийн эрх баригчид минь тэмдэгтийн хурмааж нэмж болноо гэхдээ дэндүү огцом шийдвэр, дэндүү шуналтаж байгаа хэрэг юм биш үү. Тэмдэгтийн хураамж Төрийн санд ордог. Улсын төсөв ч бурзайх нь дээ. Нэг талаараа энэ бол сайхан мэдээ. Гэхдээ нөгөө талаар иргэдийн нуруун дээр хэт их ачаалал нэмж байгаа хэрэг.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )