Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын сүүлийн арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг гаргажээ.
Энэ сарын 20-21-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 22-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох аж. Мөн 22-нд салхи зарим газраар 12-14 м/сек хүрч ширүүсэх юм байна. Түүнчлэн сүүлийн арав хоногийн ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 27-32 хэм хүрч халах аж. Энэ сард Увс аймгийн зүүн, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд мэдээллээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )