Дипломат албаны 100 жилийн ойд зориулж марк гаргана

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж сери марк гаргахаар ажиллаж байна. Саяхан уг маркны төслийг ГХЯ-ны Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд гишүүдийн гаргасан зарим засвар, нэмэлт хийх саналыг тусгах юм. Уг сери марканд Монгол Улсын Гадаад хэргийн анхны сайд, хошой чин ван М.Ханддоржийн хөрөг, алтан гэрэгэ, НҮБ-ын байрны өмнө намирч буй Монгол Улсын алтан соёмбот далбаа, ГХЯ-ны барилгын зураг зэргийг дүрслэх ажээ. Мөн Монгол Улсын энхийг эрхэмлэсэн нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын агуулгыг энхийн цагаан тагтаагаар төлөөлүүлэн илэрхийлэхээр тусгажээ. Бэлэг, дурсгалын зориулалттай уг сери маркны хавтас дээр Их эзэн Чингис хааны хөрөг зураг болон түүний соёрхсон "Элчин харилцаа болбоос төрийн алтан аргамж мөн" хэмээх алдарт үгийг монгол, англи хэл дээр буулгах юм. Марк хэвлүүлэх ажлыг ТДЁГ-ын захирал Р.Алтангэрэл, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг нар хариуцаж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top