Ханжоу 2022: Ё.Басхүү алт, Э.Ариунболд, Л.Сосорбарам нар хүрлийн төлөө барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг барилдаан үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү эхний даваанд Лаосын Оуанвилай Кесоныг иппоноор буулгасан ч дараагийн даваанд БНСУ-ын И Хе Ёнд ялагдсан. Улмаар дагах барилдаанд шилжсэн ч БНАСАУ-ын Жон Су Ёнд вазаригаар дийлдэж, тэмцээнээ өндөрлөжээ.

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Балбын Дебаки Майаг цэвэр ялж, Казахстаны Гальяа Тынбайеваг вазаригаар илүүрхсэн ч хагас шигшээд энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Диёра Келдиёровад вазаригаар хожигдсоноор хүрлийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдана.

Эрчүүдийн 60 кг-д Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан ч хагас шигшээд Хятадын Тайпэйгийн Ян Юү Вэйг дийлсэнгүй. Манай тамирчин хүрлийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорих юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Хонконгийн Мартин Лао, Тажикистаны Обид Жедов, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг төвөггүйхэн цэвэр ялсаар алтан медалийн төлөө Японы Риома Танакатай туналаа. Жүдогийн шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

МҮОХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.188) 2023 оны 09 сарын 25

Манай лидeрүүд бүгд нурсан..Учир нь тэд зөвхөн алт....

0  |  0
овид(66.181.180.170) 2023 оны 09 сарын 24

Урамгүй барилддаг гарууд вэ

0  |  0
Top