Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar
“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорч байна.
Эрэгтэй 60 кг-д ОУХМ Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан ч хагас шигшээд Хятадын Тайпэйгийн Ян Юү Вэйд унасан.
Ингээд манай тамирчин хүрлийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорилоо. Солонгос бөх тун хийгүй, барилдаанч бөх байлаа. Хэн хэн нь 2 торгуультай байхад Э.Ариунболд дутуу хөл тавьж байж вазари алдсан. Үлдсэн 1,03 минутад оноо авч чадсангүй.
Сэтгэгдэл ( 2 )
Сумьяабазар,Сүхбат гээд бас цаана хэд хэдэн залуус байдаггүй билүү?Ариунболд дандаа л ялагдах юм.
Баас шиг барилддаг хог вэ энэ