Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar
“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам Азийн наадмын хүрэл медаль хүртсэн.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Хонконгийн Мартин Лао, Тажикистаны Обид Жедов, Узбекистаны Сардор Нуриллаев нарыг цэвэр ялсаар алтан медалийн төлөө Японы Риома Танакатай барилдлаа. Япон бөх баруун үүрч, вазари авсан. Энэ вазари медалийн өнгийг шийдэж, Ё.Басхүү наадмаа мөнгөн медальтай өндөрлүүллээ.
Энэ жинд АНЭУ-ын нэр дээр барилдаж байгаа Б.Нармандах хүрэл медаль авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )