Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar
"Ханжоу 2022" Азийн наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн билээ. Өнөөдөр манай багийн анхны медалийг Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд буудлагын тамирчид авчирсан бол дараа нь жүдочид 2 медаль авлаа. Эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам хүрэл, эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медаль авсан.
Одоогийн байдлаар Ханжоуд 18 орны баг медаль хүртээд байгаа бөгөөд Хятадын шигшээ 12 алтан медальтай тэргүүлж байна.
Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 9-д жагсаж байна.
АНЭУ хоёр медальтайг хоёуланг нь манай жүдочид авч өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
450-лаа явчихаад ганц алтгүй ирвэл нээрээ арай шүү