А.Түмэнбаяр МССХ
Ханжоу-2022 Азийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн эмэгтэй 57, 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг-ын барилдаанууд явагдаж байна.
Жүдо бөхийн эмэгтэй 57 кг-ын жинд хүч үзэх байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт Монголын багийн гол найдваруудын нэг ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хяналтын жин үзэлтэнд бүдэрснээр барилдах боломжгүй болсон.
Эмэгтэй 63 кг-д барилдсан ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Казахстаны Эсмигул Куюуловад гартаа өчүүлснээр цэвэр ялагдаж, үзэгчдийн эгнээнд шилжлээ.
Харин АНЭУ-д барилдаж байгаа манай легионер Батсүхийн Алтанцэцэг эхний тойрогтоо Лаосын жүдочныг вазари үнэлгээгээр яллаа.
Сэтгэгдэл ( 5 )
Arai ch de. Huviin zohion baiguulalt alga. Delhiin medali avsan hun gehed daanch hariutslagagui bn da yu helehev de
Энрхийлэн минь найдаж байсан шүү.Ялна, чадна гэж барилддаг тамирчин минь хариуцлагагүй байна.
Хариуцлага, энэ жүдогийн жонкунууд хэцүү хэцүү
Хувийн сахилга бат дээрээ анхаар
Үнэхээр хариуцлагагүй ба. Дэлхийгээс медаль авцан гэж бааварлаж байгаа юм уу хаашаа юм