"Ханжоу 2022" Азийн наадмын эхний өдөр манай жүдочдоос Ё.Басхүү мөнгөн медаль, Л.Сосорбарам хүрэл медаль хүртсэн бол өчигдөр Ц.Цогтбаатар медалийн буухиаг үргэлжлүүлж, хүрэл медалийг багтаа авчирсан билээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар нар өчигдөр жүдогийн төрлөөс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )